НЭКСТКОМ ХХК танилцуулга

 

Нэкстком ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд гадаад дотоод худалдаа тэр дундаа импортын бараа бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагчаар ажиллаж ирсэн юм. Япон улсаас 11 дэхь жилдээ эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнийг “Монголын охид бүсгүйчүүдийнхээ эрүүл гоо сайхны төлөө” уриайтайгаар Монголын хэрэглэгчиддээ хүргэж ирсэн билээ. Энэ хугацаанд бид бүтээгдэхүүний чанар болон Монгол хүнд тохирох эсэх тал дээр ямагт анхаарч сонголтоо хийж ирсэн бөгөөд хадгалалт тээвэрлэлтийн горимыг чанд мөрдөж, үйлчлүүлэгчиддээ үйлдвэрээс гарсан шинэхэн бүтээгдэхүүнийг хүргэх гэсэн хөдлөшгүй нөхцөлтэйгээр Монголд нийлүүлдэг билээ.  Энэ чармайлт маань хэрэглэгчидийн таашаалд нийцэж, бүтээгдэхүүнүүд маань хэдийнэ мянга мянган хэрэглэгчдийн танил болсон юм. Та бүхний сайн мэдэх бүх насныханд зориулсан хүний биед шингэц сайтай резенин чихэр хэлбэрийн төмрийн бэлдмэл бүтээгдэхүүн маань эдүгээ ч жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн эрүүл мэндийг тэтгэж, эмч нарийн өвчитөндөө санал болгох бүтээгдэхүүний нэг болжээ.  Мөн бид нийлэгжилт өндөртөй калци, коллаген болон бусад амин дэм бүтээгдэхүүнүүдийг таны эрүүл мэндэд шат дараалалтайгаар хүргэх болно.

Хэрэглэгчидийнхээ бидэнд өгсөн итгэл найдвараар жигүүрлэн, 2016 оноос Японы Оппэн косметикс ХК-ны ОППЭН брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг Шига муж дахь үйлдвэрээс нь шууд ачиж, тээврийн зардал болон бусад нэмэлт өртөг шингээлгүй Япон дахь үндсэн үнээр нь Монголын зах зээлд худалдаалж эхлээд байна.

Тус брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүний онцлог нь гүн чийгшил өгөх, эргээд авсан чийгшилээ арьс өөрөө хадгалах чадварыг сэргээх үйлчилгээг голчлон үзүүлдэг тул хуурай эрс тэс уур амьсгалтай Монголчуудын арьсанд яв цав тохирох бүтээгдэхүүн юм.  Арьсны чийгшил дутагдлаас бидний арьсанд тулгараад буй ихэнхи асуудал үүдэлтэй байдаг. Иймд өөрийн арьсны онцлог, одоо тулгараад байгаа асуудалдаа яг тохирсон бүтээгдэхүүнийг мэргэжлийн эмч, гоо сайханчдын зөвөлгөөнд тулгуурлан, зөв дэс дарааллаар хэрэглүүлэхэд анхаарч бид гоо сайхны салонынхоо гоо сайханчдыг Япон улсад Оппэн косметикс ХК-ны гоо сайхны академид шат дараалсан сургалтад хамруулан, бэлтгэсэн юм.

Цаашид ч манай компани Японы Оппэн космекикс ХК-тай хамтран тэдний судалгаа шинжилгээ, сургалтын баазад нь тулгуурлан Монгол орны хөрсөнд ургасан шимт ургамалаар хэрэглэгчиддээ шинэ бүтээгдэхүүн хүргэх мөн мэргэжлийн эстетик гоо сайханчдын чадварыг дээшлүүлэх энэ салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монгол удсдаа гоо сайхны академийг байгуулах зорилготой ажиллаж байна.