
“Оппэн Косметикс” ХК-ны танилцуулга
Японы Оппэн косметикс компани нь арьс арчилгаа, нүүр будалт, эрүүл мэндийн биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Япондоо тэргүүлэгч компаний нэг бөгөөд эдүгээ 63 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус компани нь олон жилийн туршлагатай эрдэм шинжилгээний бааз, дэвшилтэд техник технологи бүхий орчин үеийн үйлдвэр, мэргэжлийн гоо сайханчидийг бэлдэх өөрийн академитэй бөгөөд үйлдвэр болон компаний ойр орчимдоо Япондоо ховорт тооцогдох олон нэр төрлийн сарнай цэцгийн хүрээлэнтэй байгальд ээлтэй байгууллага гэдгээрээ олны таашаалыг хүртдэг.
Оппэн косметикс ХК нь үйлчлүүлэгчдээ эрүүл гоо сайхан байхын тулд дотроосоо болон гаднаасаа гэрэлтсэн гоо үзэсгэлэнтэй байлгах санааг дэвшүүлж ажиллаж ирсэн юм. Зөвхөн бүтээгдэхүүнээ борлуулаад зогсох биш үйлчлүүлэгч нэг бүртэй эргэх холбоотой байж, арьсны онцлог түүхийг нь бичсэн карт хөтлөж, дотны зөвлөх нь болж, зөвхөн тухайн хүнд зориулсан үйлчилгээг үзүүлж ирсэн ба хэзээ ч хэрэглэгчийнхээ итгэлийг нь алдаж байгаагүй бүтээгдэхүүний чанар зэрэг нь Оппэн Косметикс компанийг нэгэн жарны турш оршин тогтнох, тасралтгүй үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах үндэс суурь нь болж өгсөн гэж үздэг.