Гоо сайханчдыг Япон улсын ОППЭН косметикс компаний гоо сайхны академид үнэ төлбөргүй сургах хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь Монголын гоо сайханчдын мэргэжил дээшлүүлэх, энэ салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготойгоор Японы Оппэн Косметикс ХК-ны 100%-ийн зардалаар Япон улсын тус компаний гоо сайхны академид суралцах боломжийг олгох хөтөлбөр юм. Зардалд хоёр талын онгоцны тийз, байрлах зочид буудлын төлбөр, сургалтын төлбөр орно.

 

– Сургалтын хугацаа: 7-10хоног

 

– Нэг салоноос сургах боломжтой хүний тоо: 1 хүн

 

– Сургалтанд хамрагдагсдад тавигдах шаардлага:

 

1) Гоо сайханчаар ажиллаж байсан туршлагатай байх.

 

2) Монголдоо ирээд өөрийн салондоо гоо сайханчаар ажиллах эсвэл гоо сайхны салоноо эрхлэн явуулах эрх мэдэл бүхий албан тушаалтан.

 

3) Сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлж ирээд, 20,000 иений бүтээгдэхүүнийг худалдан авч, өөрийн салонынхоо үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой.

 

4) Цаашид урт хугацааны туршид ОППЭН брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг өөрийн салондоо хэрэглэх зорилготой байх.